MONT-AE төслийн хүрээнд орон нутгийн оёдлын салбарын мэргэжлийн ур чадварыг дэмжих, туршлагатай оёдолчдын мэдлэг, ур чадварыг үнэлэн алдаршуулах зорилгоор Хэнтий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар болон “Эвийн зангилаа” оёдолчдын холбоотой хамтран “Мастер оёдолчин” ур чадварын тэмцээнийг амжилттай зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаа нь орон нутгийн оёдлын салбарын мэргэжлийн ур чадварыг дэмжих, туршлагатай ажилтнуудын хөдөлмөрийг үнэлэх болон салбарын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр орууллаа.