Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг салбарынхаа харьяа сургууль болох Хэнтий аймаг дахь Политехник коллежийн үйл ажиллагаатай танилцлаа. Уулзалтын хүрээнд удирдлагуудын зүгээс тодорхой асуудлуудыг шийдэж өгөхийг уламжилсан бол сайдын зүгээс шийдвэрлэх тал дээр анхаарч ажиллахаа хэлсэн юм. Мөн энэ үеэр Оюутны дотуур байрны гал тогооны тоног төхөөрөмжүүдийг шинэчлэх, сайжруулах зорилгоор улсын төсвийн 20 сая төгрөгийн хөрөнгө оруулалттай 10 нэр төрлийн 12ш тоног төхөөрөмжийг сургуулийн хамт олонд гардуулж өглөө.