Ерөнхий эрдмийн тэнхим нь 2022- 2023 оны хичээлийн жилд зөвлөх багш 1, тэргүүлэх 3, заах аргач мэргэжлийн зэрэгтэй багш 2 АБТА 4, Хөдөлмөрийн салбарын тэргүүний ажилтан 4, Соёлын тэргүүний ажилтан 1, Үйлдвэрчний тэргүүний ажилтан 1, нийт 10 багшийн бүрэлдэхүүнтэй сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
Тэнхимийн зорилго: Сургуулийн эрхэм зорилго, алсын харааг хэрэгжүүлэх хүрээнд суралцагчдыг ерөнхий эрдмийн мэдлэг, ур чадвар эзэмших болон төлөвшил, сурах арга барилд нь ахиц гаргах үйл ажиллагаанд чиглүүлэн ажиллана.