ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН
ОЮУТНЫ ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ
Нэг. Нийтлэг үндэслэл
1.1. Политехник коллежийн /цаашид ПТК гэх/ оюутны зөвлөл нь Монгол Улсын Үндсэн хууль, Төрийн бус байгууллагын тухай хууль, Монголын оюутны холбооны суурь зарчим, энэхүү дүрмийг үйл ажиллагаандаа удирдлага болгон, гишүүддээ болон нийгэмд үйлчилнэ.
1.2. Зөвлөлийн оноосон нэр нь “ПТК-ИЙН ОЮУТНЫ ЗӨВЛӨЛ ” мөн.
1.3. “ПТК-ийн оюутны зөвлөл”-ийн байршил: Монгол Улс, Хэнтий аймаг, Хэрлэн сум.
1.4. “ПТК-ийн оюутны зөвлөл” нь өөрийн тэмдэг, бэлгэдэл, албан бичгийн хэвлэмэл хуудастай байна.
1.5. “ПТК-ийн оюутны зөвлөл”-ийн үйл ажиллагаа болон гишүүнчлэл олон нийтийн өмнө нээлттэй байна.
Хоёр. Зорилго, үйл ажиллагааны үндсэн чиглэл
2.1. “ПТК-ийн оюутны зөвлөл”-ийн эрхэм зорилго нь: Оюутны эрхийн түгээмэл тунхаглалын үзэл санаанд тулгуурлан суралцагч оюутнууд, оюутны өөрийн удирдлагын байгууллагын мэргэжил сонирхолын клубуудын бодлого, үйл ажиллагааг уялдуулан зохион байгуулах, нийгмийн бүх шатанд оюутны эрх, ашиг сонирхолыг хамгаалах, нийгмийн хөгжилд оюутны гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх, тодотгон бэхжүүлэхэд оршино.
2.2. “ПТК-ийн оюутны зөвлөл зорилгоо биелүүлэхийн тулд дараах чиглэлээр үйл ажиллагаа явуулна.
2.2.1. Оюутан суралцагчдад суралцах явцдаа мэдээ мэдээллийг харилцан солилцох мэдлэгээ хэрэглээ болгох, багаар ажиллах, цаг, санхүүгээ болон өөрийгөө удирдах чадвартай, ажил олгогчдын эрэлтэд нийцсэн, мэргэжилтэн болж төлөвшихөд туслах.
2.2.2. Ёс зүй, хувь хүний соёл, хууль эрх зүйн ойлголттой болох өөрийн хэрэгцээт мэдээллийг бүтээх, мэдээлэл технологийн мэдлэгийн зуунд ажиллаж амьдарч чадах ёс зүйт иргэнийг бэлтгэхэд дэмжлэг үзүүлэх.
2.2.3. Хувь хүний хувьд өөрийн сонголт, үзэл бодол, үнэт зүйлстэй байх, бие даасан үйлдэлийнхээ төлөө хариуцлага хүлээх чадамж чадварыг эзэмших ёс зүйн хэм хэмжээг сахигч иргэн байх, хууль эрх зүйн халдашгүй дархан байх мэдлэгийг олж авахад туслах.
2.2.4. ПТК-ийн оюутны зөвлөл ижил төстэй зорилго, чиглэл, үйл ажиллагаа бүхий төрийн болон төрийн бус бүх шатны байгууллагатай хамтран ажиллах, тодорхой чиглэлээр төсөл, хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх, түүнд оролцох.
Гурав. ПТК-ийн Оюутны зөвлөлийн чуулганаар хэлэлцэх хяналт тогтолцоо
3.1. Чуулганаас “ПТК-ийн оюутны зөвлөл тэргүүн, дэд тэргүүн, тэргүүлэгч гишүүд, сургуулийн дэргэдэх салбар ОӨУБ-уудын дарга , Хяналтын зөвлөлийг томилно.
3.2. ПТК-ийн оюутны зөвлөлийн чуулган нь 1 жил тутамд нэг удаа болно.
3.3. Чуулган нь дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ.
3.3.1. Дүрэмд нэмэлт, өөрчлөлт оруулах.
3.3.2. Чуулганы төлөөлөгчдийн олонхын саналыг үндэслэн тэргүүнийг батламжилна.
3.3.3. Дэд тэргүүнийг ПТК-ийн оюутны зөвлөлийн тэргүүн томилно.
3.3.4. Зөвлөлийн тэргүүлэгч гишүүдийг сонгох, чөлөөлөх эрхтэй.
3.3.5. Хяналтын хороог сонгох.
3.4. Чуулганыг зохион байгуулахаас 21 хоногоос доошгүй хоногийн өмнө зарлах бөгөөд, нийт төлөөлөгчдийн 3/4 нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхээр ирсэнээр чуулганыг хүчинтэйд тооцож, ердийн олонхын саналаар шийдвэр гаргана.
3.5. Ээлжит бус чуулган нь тэргүүлэгчид, хяналтын зөвлөлийн тэргүүлэгчдийн дийлэнх хувь нь зөвшөөрсөн тохиолдолд хяналтын хороо чуулганыг зохион байгуулна.
Дөрөв. ПТК-ийн оюутны зөвлөлийн бүтэц зохион байгуулалт
4.1. ПТК-ийн Оюутны зөвлөлийн тэргүүн
4.1.1. ПТК-ийн оюутны зөвлөлийн тэргүүн нийгэм, олон нийтийн хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн, оюутны эрх ашгийг хамгаалах чин эрмэлзлэлтэй, залуу хүний эрхэмлэх зүйл, нэр төрийг өндөрт өргөн авч явах чадвартай ПТК-ийн суралцагч байна.
4.1.2. Тэргүүн нь Оюутны зөвлөл болон салбар зөвлөл бүлэг, клуб гишүүд дэмжигчид, оюутны эрх ашиг, хамтын үйл ажиллагааг уялдуулан зохицуулж, сургуулийн болон нийгмийн бүх шатанд төлөөлөн хамгаалах бүрэн эрхтэй.
4.1.3. Тэргүүн байгууллага нь оюутны зөвлөл бөгөөд тэргүүлэгч хурлыг удирдана.
4.1.4. Тэргүүн болон дэд тэргүүн чуулган хоорондын хугацаанд авч хэрэгжүүлсэн бодлого үйл ажиллагааг шууд хариуцна.
4.1.5. Тэргүүн нь ПТК-ийн удирдах зөвлөлд томилогдоно.
4.2. ПТК-ийн Оюутны зөвлөлийн дэд тэргүүн
4.2.1. Оюутны зөвлөлийн тэргүүн, дэд тэргүүнтэй зөвшилцсөний үндсэн дээр салбар зөвлөлийн дарга нарыг томилно.
4.2.2. Дэд тэргүүн нь оюутны зөвлөлийг өдөр тутмын удирдлагаар ханган ажиллана.
4.2.3. Дэд тэргүүн нь үйл ажиллагааны тайланг сар, жилээр гаргаж тогтмол мэдээллээр ханган ажиллана.
4.3. ПТК-ийн Оюутны зөвлөлийн тэргүүлэгч гишүүд /цаашид тэргүүлэгчид гэх/
4.3.1. Чуулганы хооронд зөвлөлийн үйл ажиллагааг тэргүүлэгчид зохион байгуулна.
4.3.2. Тэргүүлэгчид нь дараах бүрэлдэхүүнтэй байна. Үүнд: Өсвөрийн цагдаа бүлэг Хүслэн дэд зөвлөл, Охидын бүлэг, Ангийн дарга нарын зөвлөл зэрэг анхан шатны нэгж байгууллагын дарга нар чуулганаас сонгогдсон тэргүүлэгч гишүүд байна.
4.3.3. Тэргүүлэгчид нь сард 1-ээс доошгүй хуралдаж, цаг үеийн шинжтэй асуудлаар тодорхой шийдвэр гаргаж, ажиллана.
4.4.4. Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцсэн асуудалд тэмдэглэл хөтөлж, хуралд оролцогчдын олонхийн саналаар шийдвэр гаргана.
4.4.5. Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэр гаргахдаа доорх журмыг баримтлана.
4.4.6. Тэргүүлэгчид нь аливаа асуудлаар шийдвэр гаргахдаа тэгш эрхтэй байна.
4.4.7. Тэргүүлэгчид нь хувь хүний асуудлын нууцаар, бусад асуудлыг ил санал хураах зарчмаар шийдвэрлэнэ.
4.4.8. Тэргүүлэгчдийн хурлаар шийдвэрлэх асуудлаар тэргүүлэгч сонирхолын зөрчилтэй байвал энэ тухайгаа тайлбарлаж, санал хураалтанд оролцохгүй байж болно.
4.4.9. ПТК-ийн оюутны зөвлөлийн Тэргүүлэгчдийн бүрэлдэхүүнийг нөхөн сонгох, чөлөөлөх асуудлыг хурлаараа шийдвэрлэнэ. Тэргүүлэгчдийнхээ үүргийг биелүүлээгүй болон Тэргүүлэгчдийн хурлыг хүндэтгэх шалтгаангүйгээр удаа дараа тасалсан тохолдолд тэргүүлэгчдийн эрхийг түтгэлзүүлэх хүртэл арга хэмжээ авна.
4.5. ПТК-ийн Оюутны зөвлөлийн Хяналтын зөвлөл
4.5.1. ПТК-ийн оюутны зөвлөлийн Хяналтын зөвлөл 3 хүний бүрэлдэхүүнтэй байна.
4.5.2. Хяналтын зөвлөл нь үйл ажиллагааны хэрэгжилт, гишүүнчлэлд хяналт тавьж, чуулганд ажлаа тайлагнаж, Тэргүүлэгчдийн хуралд мэдээллэж шийдвэрлүүлнэ.
4.5.3. Хяналтын зөвлөл нь шаардлагатай эрх зүйн баримттай танилцах холбогдох этгээдэд асуудал тавьж шийдвэрлүүлэх эрхтэй.
4.5.4. Хяналтын зөвлөлийн гишүүдийг чуулганаар батламжилна.
Тав. ПТК-ийн оюутны зөвлөлийн санхүүжилт
5.1. ПТК-ийн оюутны зөвлөлийн орлого нь дараах эх үүсвэрээс бүрдэнэ.
5.1.1. Гишүүдийн татвар, хандив. Энэхүү татварыг сургуулийн захиргаатай хамтран ажиллах гэрээнд үндэслэн бүрдүүлнэ.
5.1.2. Тодорхой үйл ажиллагаа хэрэгжүүлэхэд зориулсан сургуулийн санхүүжилт, хандив.
5.1.3. Дүрэмд харшлаагүй аж ахуй үйл ажиллагаанаас олсон орлого.
5.1.4. ПТК-ийн Оюутны зөвлөл нь орлогоо зөвхөн дүрэмд нийцсэн үйл ажиллагаанд зарцуулна.
Зургаа. Бусад зүйл
6.1. ПТК-ийн оюутны зөвлөлийн дүрэмд өөрчлөлт оруулах эрх нь Чуулганы бүрэн эрхэд хадгалагдах бөгөөд нэмэлт, өөрчлөлтийг 21 хоногийн дотор мэдэгдэнэ.
6.2. ПТК-ийн оюутны зөвлөлийн үйл ажиллагаа, жилд 1 удаа нийт оюутнуудад болон зүүн бүсийн ОХ-д тайлагнадаг байна.