ХЭНТИЙ АЙМГИЙН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ НЬ ӨВЛИЙН ХҮЛЭМЖИНДЭЭ ТАРИАЛСАН ӨРГӨСТ ХЭМХЭЭ ХУДАЛДААНД ГАРГАХАД БЭЛЭН БОЛЖЭЭ
Азийн хөгжлийн банкны дэмжлэгтэйгээр 2021 онд 180 сая төгрөгөөр 6х20м харьцаатай Өвлийн хүлэмжийг тус сургуульд барьж өгсөн нь бодит дэмжлэг болжээ.Энэ жилийн анхны ургацаа хураан авахад бэлэн болсон байна. Ойролцоогоор 1тн өргөст хэмх хураах бөгөөд Чингис хотын 1-2 дэлгүүрүүдэд борлуулагдаж эхлэх юм байна. Өвлийн хүлэмжтэй болсоноор сургуулиийн материаллаг бааз бий болж суралцагчдад практик дээр ажиллахад тун амар болжээ.