Олон улсын эко сургууль хөтөлбөрт хамрагдаж байгаа Алтан гэрэгэт Ногоон тугийн болзолт Хэнтий аймаг дахь Политехник коллеж
Сургуулийн гадаад дотоод орчны ногоон байгууламжийг нэмэгдүүлэх зорилгоор багш, ажиллагсдын дунд ‘’1000 цэцэг’’ аяны удирдамж өрнүүлэн сургуулиа цэцэгжүүлэн ажиллаж байна.
Цэцэгний ач тус:
• Цэцэг ургамал нь зөвхөн үзмэр чимэг төдий биш хүний эрүүл мэнд, ахуй амьдралд онцгой ашиг тустай.
• Ургамлын ногоон өнгө нь хүний мэдрэлийн систем харааны нервийг сэргээн тайвшруулна.
• Тасалгааны агаарыг хэвийн чийглэг болгоно.
• Хүний сэтгэл санааг сэргээж тайван болгох төдийгүй хөдөлмөрлөх чадварыг дээшлүүлэхэд нөлөөлнө.
ҮРТЭЙ БҮХЭН УРГАЖ, ҮНДЭСТЭЙ БҮХЭН ЦЭЦЭГЛЭДЭГ


