Хэнтий аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн Политехник коллежид Монгол банк болон Хаан банкны хамт олны хамтарсан “Дэлхийн хуримтлалын өдөр”-ийн аяны хүрээнд зарлагдсан хуримтлалын талаар болон санхүүгээ хэрхэн төлөвлөх вэ тухай мэдээлэл өгч мөн “Даатгагдсан хадгаламж” сэдэвтэй эсээ бичлэгийн уралдаанд амжилттай оролцсон сурагчдыг шалгаруулан шагнал урамшуулал олгож сурагчдыг идэвхжүүлэх ажлыг амжилттай зохион байгууллаа.Уралдааны дүнгээр:
1.Нэгдүгээр байр - Г.Буянжаргал ( 2.5 жилийн автомашины засварын 1-р курс )
2.Хоёрдугаар байр - М.Жавхлан ( 2.5 жилийн автомашины засварын 1-р курс )
3.Гуравдугаар байр - Д.Хонгорзул ( 2.5 жилийн тогоочийн 1-р курс)
Шалгарсан болон нийт оролцсон сурагчдадаа ирээдүйн сурах үйлсэд нь амжилт хүсье.
Ирээдүйнхээ сайн сайхны төлөө хамтдаа хуримтлуулцгаая.