Мэргэжлийн зэрэгтэй байгалийн ухааны багш нарын "УР ЧАДВАР"-ын уралдаан зохион байгуулагдаж байна. Уг уралдаанд ерөнхий боловсролын сургууль, ПТК-оос шалгарсан мэргэжлийн зэрэгтэй багш нар санамсаргүй түүврийн аргаар баг болон хуваагдаж ур чадвар, мэдлэг бүтээлгэх арга зүйгээ сорин өрсөлдөж байна.
Уралдааны шүүгчээр БШУГ ахлах мэргэжилтэн Э.Болормаа, мэргэжилтэн Д.Болорчимэг, Монгол улсын ЗӨВЛӨХ БАГШ Г.Өнөртуяа, Б.Хонгорзул, Д.Мөнхдалай нар ажиллаж байна.
Нийт оролцогч багш нартаа амжилт хүсье.