Хэнтий аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн Политехник коллежийн ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БОЛОН ТӨГСӨЛТИЙН ӨМНӨХ ДАДЛАГЫН ТАЙЛАН ХАМГААЛАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.
Нийт 13 мэргэжлийн 210 суралцагч хувиараа хөдөлмөр эрхлэгч болон 80 гаруй аж ахуйн нэгж байгууллагын үйлдвэрлэлийн орчинд 2022.09.01-11.03 хүртэлх хугацаанд мэргэжлийн ур чадвараа ахиулах дадлага ажлыг амжилттай хийж гүйцэтгэлээ. Дадлагын тайлан хамгаалалтад түншлэгч болон мэргэжлийн зөвлөл, хувиараа хөдөлмөр эрхлэгчид хамтран ажиллалаа.
Суралцагчид дадлагын сургалтын явцад хийж гүйцэтгэсэн ажил, эзэмшсэн мэргэжлийн ур чадвар, дадлагын үр дүнгийн талаар тайлагнаж, зөвлөгөө мэдээлэл авч, “ Эзэмшсэн мэргэжлийн ур чадвараа “Бүтээлийн үзэсгэлэн” болгон танилцуулсан юм.
Нийт дадлагын тайлангаа амжилттай хамгаалсан суралцагчдадаа сурлагын өндөр амжилт хүсье.