Suvdaa 2022 оны 06 сарын 07

СУРАЛЦАГЧДЫН ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ БА БАГШ, АЖИЛЛАГСДЫН ИННОВАЦИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГ ХАМТАТГАН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

СУРАЛЦАГЧДЫН ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ БА БАГШ, АЖИЛЛАГСДЫН ИННОВАЦИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГ ХАМТАТГАН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН СУРАЛЦАГЧДЫН ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ БА БАГШ, АЖИЛЛАГСДЫН ИННОВАЦИЙН БҮТЭЭЛИЙН ҮЗЭСГЭЛЭНГ ХАМТАТГАН ЗОХИОН БАЙГУУЛАВ.

Хэнтий аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн Политехник коллеж нь 2022 оны 06-р сарын 04-ий өдөр суралцагчдын төгсөлтийн баярын үйл ажиллагааг “ТАЙЛАНТ ӨДӨРЛӨГ" хэлбэрээр шинэлэгээр зохион байгууллаа. Энэ хичээлийн жилийн хувьд тус сургууль техникийн боловсролын техникчийн диплом олгох ‘’АНХНЫ ТӨГСӨЛТ’’-ийн хийснээрээ онцлог байлаа. Тайлант өдөрлөгийн үйл ажиллагаанд мэргэжлийн боловсролын 7 анги, мэргэжлийн сургалтын 9 анги, техникийн боловсролын 2 ангийн нийт 250 суралцагчид хамрагдаж төгсөлтийн баяраа тэмдэглэн өнгөрүүллээ.

Мөн энэ үйл ажиллагааны үеэр багш ажиллагсдын бүтээлч сэтгэлгээг хөгжүүлэх, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэх шинэ санаа, санаачилгыг дэмжих, шилдэг бизнес санаа бүтээгдэхүүнийг бий болгох зорилго бүхий “ШИНЭ САНАА, #ШИНЭЛЭГ_БҮТЭЭЛ_ИННОВАЦИЛАГ_БҮТЭЭЛ” уралдааны бүтээлийн үзэсгэлэнг гарган нийт суралцагчид, эцэг эх, асран хамгаалагчдад толилууллаа. Энэхүү уралдаанд нийт багш, ажиллагсдын 30 гаруй багийн бүтээлүүд тавигдлаа.