#Тэрбум_мод_үндэсний_хөдөлгөөн
#Хэнтий_аймаг_30_сая_мод_хөдөлгөөн
Хэнтий аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн Политехник коллеж нь "Тэрбум мод" үндэсний хөдөлгөөнд нэгдэж 2030 он хүртэл "НЭГ ЖИЛД-НЭГ АЖИЛТАН-НЭГ МОД" аяныг 2 дахь жилдээ хэрэгжүүлээд байгаа билээ. Аяны хүрээнд өнгөрсөн жил 75 мод тарьсан бол 2022 онд "Нийтээр мод тарих өдөр"-өөр багш ажилчид, "Эко зөвлөл"-ийн суралцагчид 110 модыг сургуулийнхаа "Ахмадын төгөл"-д нэмж тарьлаа. Тарьсан модоо төрлөөр нь ангилбал Нарс-10ш /1.50см өндөр/, далан хальс-20ш, гүйлс-30ш, голт бор-30ш, монос-20ш. Ажилтан бүр жилд 1 модоо өөрөө арчлан ургуулах ба дараа жил хэрвээ мод нь үхсэн бол тухайн оныхоо модтой 2 модыг тарьж ургуулах байдлаар 2030 он гэхэд 1 ажилтан 10 модыг заавал ургуулсан байх хариуцлагыг хүлээж байгаам.
БИДНИЙ ТАРИХ ТЭРБУМ МОД
ТАНЫ ТАРИХ НЭГ МОДНООС ЭХЭЛНЭ





.jpg)