Suvdaa 2022 оны 04 сарын 11

ХЭНТИЙ АЙМГИЙН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН #ХӨДӨЛМӨРИЙН_АЮУЛГҮЙ_БАЙДАЛ_ЭРҮҮЛ_АХУЙ_2022 САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

ХЭНТИЙ АЙМГИЙН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН

#ХӨДӨЛМӨРИЙН_АЮУЛГҮЙ_БАЙДАЛ_ЭРҮҮЛ_АХУЙ_2022 САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

ХЭНТИЙ АЙМГИЙН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ЭРҮҮЛ АХУЙН САЛБАР ЗӨВЛӨЛИЙН

#ХӨДӨЛМӨРИЙН_АЮУЛГҮЙ_БАЙДАЛ_ЭРҮҮЛ_АХУЙ_2022 САРЫН АЯНЫ ХҮРЭЭНД СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 4-р сарын 28-ныг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар 2003 онд шийдвэрлэсэн. Манай улс жил бүрийн 4-р сарыг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сар” болгон тэмдэглэдэг.

“Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн ЭЕРЭГ СОЁЛЫГ хамтдаа төлөвшүүлье” уриан дор Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяны хүрээнд Хэнтий аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбоотой хамтран Хэнтий аймаг дахь магадлан итгэмжлэгдсэн Политехник коллеж нь Аж ахуй нэгж, байгууллагын инженер техникийн болон ХАБЭА хариуцсан ажилтан, Үйлдвэрчний эвлэлийн идэвхтэн сонгуультануудад ҮОМШӨХХ түүнээс урьдчилан сэргийлэх, Эрүүл аюулгүй орчинд ажиллах соёл зан үйлийг төлөвшүүлэх, Цахилгааны аюулгүй байдал, Анхны тусламж, Оффисын аюулгүй ажиллагаа, ХАБЭА-н зөвлөлийн дүрэм, ҮОМШӨХХ судлан бүртгэх дүрэм зэрэг сэдвээр сургалт зохион байгуулагдаж байна. Сургалтанд 50 гаруй аж ахуй нэгж, байгууллагын 100 гаруй ажилтнууд оролцож байна.

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА БИДНЭЭС ЭХЛЭНЭ

АЛХАМ БҮРДЭЭ АЮУЛГҮЙ АЖИЛЛАЦГААЯ

#Safty_first

#Safty_always

#Аюулгүй_ажиллагаа_эхэнд

#Аюулгүй_ажиллагаа_үргэлж