Suvdaa 2023 оны 02 сарын 16

“ОЙЖУУЛАГЧЫН ТҮР СУРГАЛТ”

“ОЙЖУУЛАГЧЫН ТҮР СУРГАЛТ”

Хэнтий аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн Политехник коллеж нь “Гучин сая мод тарих” хөтөлбөрийн хүрээнд сургагч багш бэлтгэх ойжуулагчийн түр сургалтыг 2022 оны 5 ба 10-р саруудад амжилттай зохион байгууллаа. Тус сургалтыг БОАЖГ-ийн санхүүжилтээр хангаж ажиллалаа. Уг сургалтыг ойн мэргэжлийн багш Н.Борхүү, ойн инженер Б.Мөнхбаяр, боловсрол судлалын магистр Ч.Сурмаажав багш нар удирдан зохион байгуулж сургалтын хүрээнд дараах чадамжийн нэгжийг эзэмшүүлэв.

Үүнд:

 Мод үржүүлгийн талбайд арчилгаа хийх

 Ойжуулалтын техник хэрэгслийн ажилд бэлтгэх

 Мод үржүүлгийн талбайг зохион байгуулах

 Ойн санг хамгаалах

 Ойжуулалтын ажил хийх

 Хөрс боловсруулалт хийх

Тухайн сургалтад 2022 оны 5-р сард 7 сумын 13 иргэн, 10-р сард 8 сумын 27 иргэн тус тус сургалтад хамрагдан амжилттай суралцаж төгссөн 40 суралцагчдадаа 2023 оны 02 сарын 08-ний чадамжийн гэрчилгээг гардуулан өглөө. БОАЖГ-ын хамт олонд сургалтыг санхүүжүүлсэнд талархал илэрхийлье.

Амжилттай төгссөн суралцагчдадаа баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье!