Хэнтий ПК-ийн Ерөнхий эрдмийн салбараас уламжлал болгон зохион байгуулдаг БАГА олимпиад 17 дахь жилдээ тасралтгүй үргэлжилсээр 2022-2023 оны хичээлийн жилийнх 2022.12.26-27 ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж 12 хичээлийн төрлөөр давхардсан тоогоор 150 гаруй сурагчид оюунаа уралдуулан төрөл тус бүрээр 1-3 байр болон Тусгай байр, Үнэмлэхүй аварга сурагч, Аварга анги тодрууллаа.
Олимпиадын аварга ангиар Д.Оргилмаа багштай Автын засварчин-1 ангийнхан тодорлоо.
Олимпиадын өргөмжлөлийг бэлтгэж гаргасан Б.Сувд-Эрдэнэ багштай Хэвлэлийн график дизайн-2 ангийн сурагчиддаа, олимпиадыг сайн зохион байгуулсан Ерөнхий эрдмийн салбарынхандаа баярлалаа.
Шинэ оноо сайхан угтаарай