МЭРГЭЖЛИЙН БОЛОН ТЕХНИКИЙН БОЛОВСРОЛЫН ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭ
БШУ-ны Сайдын 2023 оны А/56 дугаар тушаалын дагуу 2023 оны 03 дугаар сарын 27 - 29-ний өдрүүдэд Хэнтий аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн Политехник коллежид ЧАНАРЫН ҮНЭЛГЭЭ явагдлаа.
Чанарын үнэлгээнд түүврээр сургуулийн удирдлага, багш, суралцагч хамрагдах бөгөөд ажил олгогч, төгсөгч нар асуулга судалгаанд оролцох байдлаар үндэсний хэмжээнд байгуулагдсан юм.
Чанарын үнэлгээг үндсэн дараах мэргэжлийн чиглэлээр бичгийн шалгалт, асуулга судалгаа, бүлгийн ярилцлага, ур чадвар хэлбэрээр зохион байгууллаа.
Үүнд:
Барилгын засал чимэглэл
Цахилгаан
Сантехник
Оёдол
Чанарын үнэлгээний шалгалтад амжилттай оролцсон нийт багш, суралцагч нартаа сурлагын болон ажлын өндөр амжилт хүсэн ерөөе.






