Барилга технологийн тэнхимийн мэргэжил сурталчлах аяны хүрээнд Барилгын засал чимэглэлийн багш Д.Баятхуяг, Б.Одгэрэл нар хамтран нийт багш ажилчдад "Хувийн орон сууц дотор засал" сэдэвт сургалтаар материалын тооцоо гаргах талаар обой болон плита наах ажлууд дээр жишээ авч тэдгээрийн тоо хэмжээг олох аргыг түгээн дэлгэрүүллээ. Мөн хувийн сууцандаа засвар хийхээр төлөвлөж байгаа нийт ажилтнуудтай хэрхэн яаж хийх тал дээр нээлттэй ярилцаж зөвлөмж зөвлөгөө өглөө.