Зүүн болон Говийн бүсийн 7 аймгийн 200 гаруй тогооч, зөөгчдийн аварга шалгаруулах “БУУРЧ ЦОМ -2023” ур чадварын уралдаан Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотод амжилттай зохион байгуулагдлаа. Тус уралдаанд Сүхбаатар, Хэнтий, Дорнод, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өмнөговь зэрэг 7 аймгийн хоол үйлдвэрлэл үйлчилгээ, цэцэрлэг, сургууль, эмнэлэг, аялал жуулчлал, оюутан сурагчид, амралт сувилаллын нийт 150 гаруй тогооч зөөгч, төрийн болон төрийн бус байгууллагын 50 төлөөлөл, нийт 200 хүн оролцсон юм. Тус тэмцээний хүрээнд
Оюутан төрөлд: Нийт 7 аймгийн 15 оюутан сурагч оролцсоноос Хэнтий аймгийн Политехник коллежийн Тогооч мэргэжлийн багш Ц.Ганчимэгийн бэлтгэсэн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний техник технологичийн ангийн оюутан М.Долгор мэргэжлийн ур чадвараа дайчлан “АЛТАН МЕДАЛЬ” авч амжилт үзүүллээ.
Зүүн болон говийн бүсийн 7 аймгуудын аварга тогооч, зөөгч шалгаруулах ажил мэргэжлийн ур чадварын анхдугаар уралдаанд оюутан сурагчдаа амжилттай бэлтгэн оролцуулсан Тогоочийн мэргэжлийн багш Ц.Ганчимэг, Б.Энх-Оюун нартаа болон амжилттай оролцсон оюутан суралцагчиддаа цаашдын ажил хөдөлмөр, суралцах их үйлсэд нь өндөр амжилт хүсье.



