Suvdaa 2024 оны 01 сарын 25

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн төслийн нээлт

Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн төслийн нээлт

Европын холбооны ERASMUS-ийн санхүүжилтээр Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн төслийн нээлтийн уулзалт болж байна.

Уг төсөлд Грек, Итали, Испаны Их сургуулиуд болох #Universita_degli_studi_di_palermo, #UNIVERSIDAD_DE_GADIZ, #DIMIOURGIKI_SKEPSI_ANAPTYXIS,

#GURU_SERVICIS_BIZ_IDIOTIKI_KEFALAIOUXIKI_ETAIREA Монгол улсын ШУТИС, МУИС-ын Ховд аймаг дахь салбар сургууль Өмнөговь Политехник Коллеж Хэнтий аймаг дахь Политехник коллежийн сургуулиудыг ХАБЭА чиглэлээр чадавхжуулж 3 жил хэрэгжих эхлэл тавигдаж байна.

Төслийн зорилго бол Монгол Улсад хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын чиглэлээр хамгийн сүүлийн үеийн мэдлэг, ур чадвар эзэмшүүлэх, ажлын байранд аюулгүй байдал, сайн сайхны соёлыг төлөвшүүлэх явдал юм.

Эхлэлийн уулзалтыг Грекийн Патрас хотод болох бөгөөд хөдөлмөрийн аюулгүй байдлын боловсролын ирээдүйг тодорхойлох зорилготой юм.

Булан тохой бүр нь хүүхдэд ээлтэй сургууль байхын төлөө бид ажиллана.