УИХ-ын 18 дугаар тойргийн гишүүд, ХХААХҮ-ийн дэд сайд М.Ганхүлэг нараас санаачлан зохион байгуулсан “Брэндийн эрэлд” уралдаан Хэнтий аймгийн хэмжээнд 2 сар гаруйн хугацаанд зохион байгуулагдсаны эцэст Политехник коллежийн #Язгуур_брэнд амжилттай оролцож 3-р байр эзлэн Шилдгээр шалгарч 1,500,000 төгрөгөөр шагнагдлаа.
Хэнтий нутгийнхаа брэнд бүтээгдэхүүний нэр төрлийг нэмэгдүүлэхээр идэвх санаачилгатай ажилласан нийт оролцогчид болон ''ЯЗГУУР БРЭНД''-ийн багийнхандаа баяр хүргэе.