Оюутан тандТөгсөгчБагш нарт
Mendbayar 2025 оны 12 сарын 03

МАСТЕР ТОГООЧ Д.ГАНХУЯГ НАРИЙН БООВНЫ ФРАНЦ ТЕХНОЛОГИЙН СУРГАЛТЫГ ХЭНТИЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

МАСТЕР ТОГООЧ Д.ГАНХУЯГ НАРИЙН БООВНЫ ФРАНЦ ТЕХНОЛОГИЙН СУРГАЛТЫГ ХЭНТИЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хэнтий аймаг дахь Политехник коллежийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний мэргэжлийн багш Б. Доржэнд , тус коллежийн Хоол үйлчилгээний 2-р курсийн оюутан Э. Энххүслэн  нар мастер тогооч Д. Ганхуягийн удирдан явуулсан Франц технологийн нарийн боовны мэргэжлийн сургалтанд амжилттай хамрагдлаа.

    Тус сургалт нь орчин үеийн нарийн боовны үйлдвэрлэлийн шинэ аргачлал, Францын классик технологийн үндэс, бүтээгдэхүүний бүтэц, амт, өнгө төрхийг сайжруулах шалгарсан арга зүй болон практик дадлага хичээлээр баялаг болсон нь онцлог байв.

     Уг сургалтыг Хэнтий аймгийн Тогоочдын холбоо болон Талх, Нарийн боовны холбоо хамтран зохион байгуулж, салбарын мэргэжилтнүүдийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, залуу тогооч нарыг дэмжих зорилготой ажиллав.

     Сургалтад хамрагдсан багш, оюутнууд мэргэжлийн өндөр ур чадвар эзэмшиж, цаашдын сургалт, үйлдвэрлэлд чанарын шинэ стандарт нэвтрүүлэх боломжтой боллоо.