Mendbayar 2025 оны 12 сарын 03

Испани улсын Гадиз хотод зохион байгуулагдаж буй төслийн 7 дахь уулзалт 2025.11.02-09

Испани улсын Гадиз хотод зохион байгуулагдаж буй төслийн 7 дахь уулзалт
2025.11.02-09

Тус уулзалтыг зохион байгуулж байгаа

Өмнөд Испанийн нутагт байрлах Кадизын их сургууль нь 1979 оны 10-р сарын 30-ны өдөр үүсгэн байгуулагдаж байжээ.

КИС нь мэдлэг,соёл, ёс суртахууны өндөр стандартыг даган мөрдөж чадварлаг боловсон хүчнийг бэлтгэх зорилготой. Мөн байгаль орчинд ээлтэй нийгэмлэгийг байгуулснаар дэлхийн нийгмийн хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа сургууль юм байна.

КИС нь Кадиз муж дахь дөрвөн кампус дээр үйл ажиллагаагаа явуулдаг бакалавр, магистр, доктор болон мэргэшүүлэх зэргийн олон чиглэлийн хөтөлбөрүүдийг санал болгодог. Тодруулбал, урлаг, хүмүүнлэг, бизнес, шинжлэх ухаан, инженерчлэл, эрүүл мэнд, нийгэм, хууль эрх зүй зэрэг чиглэлээр нийт 69 бакалавр болон мэргэшүүлэх хөтөлбөр, 34 магистрын хөтөлбөр, 39 докторын хөтөлбөртэйгөөр үйл ажиллагаагаа явуулдаг сургууль юм.

КИС нь Биеийн тамир, спортын шинжлэх ухаан, эрүүл мэндийн салбарт асар их туршлагатай бөгөөд орчин үеийн технологи ашиглан чанартай боловсрол олгодог.

Европын холбооны санхүүжилттэй уг төслийн 7 дугаар уулзалт 11-р сарын 02-ноос 09 хооронд Испани улсын Гадиз хотод төслийн багийнхан биечлэн цугларсан уулзалт амжилттай зохион байгуулагдаж байна.