Европын Холбооны санхүүжилттэй MONT-AE төслийн хүрээнд Хэнтий аймаг дахь Политехник коллежид байгуулагдсан “GOLDEN THREAD” Хувцасны дизайны чадамжийн төвийн нээлтийн ёслол 2026 оны 10 дугаар сарын 29-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.
MONT-AE төслийн хүрээнд 2026–2028 онд нийт 88,715 евро буюу 371,301,550 төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдэж байгаа нь мэргэжлийн боловсролын сургалтын орчин, тоног төхөөрөмжийг шинэчлэх, суралцагчдын ур чадварыг хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулж байна.
Орчин үеийн тоног төхөөрөмж, тохижуулсан сургалтын орчин бүхий тус төв нь суралцагчдын хувцасны дизайн, эсгүүр, оёдол, үйлдвэрлэлийн технологийн мэдлэг, практик ур чадварыг хөгжүүлэх шинэ боломжийг нээж байна. Нээлтийн ёслолд орон нутгийн болон салбарын төлөөлөл, хамтран ажиллагч байгууллагууд оролцож, MONT-AE төслийн Европын түншүүд цахимаар холбогдон баяр хүргэж, хамтын ажиллагаагаа илэрхийллээ.
Энэхүү төв нь мэргэжлийн боловсролын чанарыг дээшлүүлэх, хувцас үйлдвэрлэлийн салбарт чадварлаг мэргэжилтэн бэлтгэх, олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.
Нээлтийн ёслолд хүрэлцэн ирж, цахимаар оролцон, бидний баярт мөчийг хуваалцсан нийт зочид, хамтран ажиллагчид болон төслийн түншүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.
GOLDEN THREAD — Ур чадварыг бүтээл болгож, ирээдүйг хамтдаа урлая!