Ц. Галбадрах 2020 оны 12 сарын 25

Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалт хийгдлээ

Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалт хийгдлээ

2020-2021 оны хичээлийн жилд ХҮЛЭМЖИЙН АЖ АХУЙН ФЕРМЕР, ОЙЖУУЛАГЧ мэргэжлийн хүрээнд тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл, Мод үржүүлгийн талбай байгуулах, ХӨДӨӨ АЖ АХУЙН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ /хадлан/-ийн төсөлд хамрагдсан.

 Азийн хөгжлийн банкны “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн хөрөнгө оруулалтаар дээрх мэргэжлүүдийн хүрээнд 2020 онд 900.0 гаран сая төгрөгийн Хүлэмжийн аж ахуйн фермерийн ангийн дадлагын бааз болгож сургуулийн хашаанд 20х8 хэмжээтэй “Өвлийн хүлэмж”, аймгийн төвөөс 4км-т орших Агропаркад гадна хашаа, Ойжуулалтын ангийн дадлагын газар болгож хашаажуулалттай мод үржүүлгийн талбай, 2 том зуны хүлэмж, дээрх 2 ангийн дадлагын оюутнууд байрлах Канад модон зуны хаус, трактор, тоног төхөөрөмж, багаж хэрэгслүүд нийлүүлэгдсэн. Бид орон нутагт хэрэгжиж буй газар тариалангийн төсөл хөтөлбөрт хамрагдаж буй иргэд болон хүнсний ногоо, хүлэмжийн аж ахуй, мод үржүүлэг эрхлэгч иргэдийн мэргэжлийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд томоохон хувь нэмэр оруулж, орон нутгийн бодлого, шийдвэрүүдтэй ажлаа уялдуулж хамтарч ажиллах болно. Мөн ХНХЯ-ны захиалгаар АХБ-ны "Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл"-ийн санхүүжилтээр Суурин компьютер 20 ш, нотебүүк 11 ш, 55 инчийн ТВ, Принтер-3 зэрэг тоног төхөөрөмж нийлүүлэгдлээ.