Багш нарт
Ц. Галбадрах 2020 оны 12 сарын 25

Сайн үйлсийн хандивын аян

Сайн үйлсийн хандивын аян

Хэнтий аймаг дахь Политехник коллежийн хамт олон Нийгмийн хариуцлагынхаа хүрээнд коронавирусийн (COVID-19) халдвар бүртгэгдэж, өндөржүүлсэн бэлэн байдалд шуурхай жижүүрлэн ажиллаж байгаа 9 байгууллагын албан хаагчдад болон  Онцгой комиссын бүрэлдэхүүнд “НЭГ ӨДРИЙН ЦАЛИН” болох 2'000,000 төгрөг, багш ажилчдынхаа өөрсдийн гараар “СТАНДАРТЫН ДАГУУ ОЁСОН” 1000ш маск хандивлалаа. Түүнчлэн  “СЭТГЭЛИЙН ӨГЛӨГ БАГАДАХГҮЙ” хандивын аяныг зохион байгуулж аянд 32 айл өрхийг хамруулж, Багануурын нүүрс 66 шуудай 5кг-ийн гурил, 3кг-ийн будаа, аарц, чацаргана, маск зэргийг 70-аас дээш насны ахмадуудад, олон хүүхэдтэй болон өрх толгойлсон эмэгтэй, багш ажилчдад болон зорилтод бүлгийн суралцагчдын ар гэрт хүлээлгэн өглөө.