Багш нарын онлайн орчинд сургалтын үйл ажиллагааг зохион байгуулах, тэргүүн туршлагаа бусдадаа түгээн дэлгэрүүлэх боломжийг бүрдүүлж багшийн судалгаа шинжилгээний ажлын ур чадварыг дээшлүүлэх, илтгэх чадварыг хөгжүүлэх зорилгоор “Вебинар хичээлийг үр дүнтэй зохион байгуулах” сэдэвт илтгэлийн уралдаан 2022 оны 04-р сарын 06-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Уралдаанд нийт 21 багш хамрагдав.
Илтгэлийн уралдааны дүнг танилцуулбал:
1-р байр Багш Ц.Алтанзул, Б.Сувд-Эрдэнэ /Тонгоруу сургалтад цахим хэрэглэгдэхүүнийг ашиглах/
2-р байр Багш Ж.Мөнхбаяр, Б.Ичинхорол /Вебинар сургалтыг чанартай зохион байгуулах нь/
3-р байр багш Г.Энхцолмон, Б.Бадамханд /Вебинар сургалтын үнэлгээнд Zip grade апликейшин ашиглах боломж гэсэн тус тус сэдвээр илтгэлээ хэлэлцүүллээ.
Идэвхтэй оролцсон багш нартаа судалгаа, шинжилгээний ажилд нь амжилт хүсэж баяр хүргэе.