Suvdaa 2022 оны 04 сарын 09

“ӨВ СОЁЛ ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ 2022” САРЫН АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО.

“ӨВ СОЁЛ ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ 2022” САРЫН АЯНЫ НЭЭЛТ БОЛЛОО.

Монгол Улсын Засгийн газрын бодлого шийдвэрийг хэрэгжүүлэх зорилгоор Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа иргэн хуулийн этгээдэд дэмжлэг үзүүлэх, эх хэл, бичиг үсэг, үндэсний түүх, соёл, өв уламжлал, зан заншилд зэрэг үндэсний үнэт зүйлийг эрхэмлэн хөгжүүлэх, нандигнан өвлүүлэх замаар үндэсний нэгдмэл үнэт зүйлийг бэхжүүлэхэд “ӨВ СОЁЛ ҮНДЭСНИЙ БАХАРХАЛ 2022” САРЫН АЯНЫ гол зорилго оршиж байгаа юм байна.

Нээлтэнд: Аймгийн ИТХ-ийн дарга Г.Хэрлэнчулуун, Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Чуулга, Сургууль цэцэрлэг, Нийтийн номын сан, Музей зэрэг 25 байгууллагын хүмүүс оролцлоо.

Энэхүү аяны хүрээнд сум бүр орон нутгийнхаа онцлогт тохируулан тусгай хөтөлбөр гаргаж батлуулан хэрэгжүүлэх, сум бүр соёлын биет бус өвийг суртчилан өвлөн уламжлагчдыг алдаршуулсан үйл ажиллагааг 3-аас доошгүй удаа зохион байгуулах зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах юм байна.