Хэнтий аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн Политехник коллеж нь Герман улсаас 5 дахь ахмад мэргэжилтэнээ хүлээн авч хамтран ажиллаж байна. Тус Eberhard Stuber нь 2022 оны 10-р сарын 03-27-ны өдрүүдэд Барилгын засал чимэглэлийн чиглэлээр зөвлөхөөр ажиллаж байгаа бөгөөд манай сургуулийн Барилгын засал чимэглэлчин мэргэжлийн 1-3-р курсийн суралцагчдад мэдлэг, ур чадвар олгохоос гадна мэргэжлийн багш нарт зөвлөгөө өгч Германы сургалтын арга зүйг нэвтрүүлэхээр хамтран ажиллаж байна.
Бид өмнө нь 2018 онд Барилгын мужаан, Гагнуурчин, 2019 онд ISO стандарт, 2022.04-р сард Удирдлага, менежментээр 4 Герман зөвлөхтэй ажилласан.
Бидний үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлж хамтран ажилладаг Монгол дахь Германы ахмад мэргэжилтний алба, МХАҮТ-ын Хэнтий аймаг дахь салбарын хамт олонд баярлалаа.
#ХЭНТИЙ_АЙМАГ_ДАХЬ_ПОЛИТЕХНИК_КОЛЛЕЖ