Оюутан тандТөгсөгчБагш нарт
Suvdaa 2022 оны 10 сарын 06

МӨНХӨД ДУРСАГДАХ ОН ЖИЛҮҮД ХӨДӨЛМӨРИЙН АЛДАРЫГ НЬ ТЭМДЭГЛЭЛЭЭ.

МӨНХӨД ДУРСАГДАХ ОН ЖИЛҮҮД ХӨДӨЛМӨРИЙН АЛДАРЫГ НЬ ТЭМДЭГЛЭЛЭЭ.

ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИД 26 ДАХЬ ЖИЛДЭЭ АЖИЛЛАЖ БАЙГАА МОНГОЛ УЛСЫН ЗӨВЛӨХ БАГШ Л.ТӨМӨРБААТАР БАГШИД "БАГШ НАРЫН БАЯР"-ЫГ ТОХИОЛДУУЛАН ХҮНДЭТГЭЖ "#МӨНХӨД_ДУРСАГДАХ_ОН_ЖИЛҮҮД" #ХӨДӨЛМӨРИЙН_АЛДАР-ЫГ НЬ ТЭМДЭГЛЭЛЭЭ.

Дэлхийн хөгжлийг бүтээгч, мэргэжилтэй ажилтан олон арван шавийнхаа сэтгэлийн гүнд ухаарлын толь болж, энэрэл хайрын номын өглөгч, эрдмийн ордны мэргэн зөвлөгч ачтан, амьдралынхаа оргилж буцалсан залуу насны 26 жилийг эргэж буцалтгүйгээр зориулж энэ л сургуулийнхаа алтан түүхийг тод томруунаар бичилцсэн, дуу нь зөөлөн, харц нь дөлгөөхөн багш тандаа энэ хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Бидний үйл ажиллагааг дэмжин хүрэлцэн ирсэн багшийн минь гэр бүл, Хэрлэн сумын ИТХ, найз нөхөд, үе үеийн шавь нар, Өмнөдэлгэр сумын нутгийн зөвлөл болон хамт олондоо баярлалаа.

ХҮНДЭТГЭСЭН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ХАМТ ОЛОН.