Suvdaa 2022 оны 11 сарын 29

МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР

МОНГОЛ БАХАРХЛЫН ӨДӨР

Хэнтий аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн Политехник коллеж нь 2022 оны 11 дүгээр сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 30-ны өдрүүдэд хэрэгжих “Монгол бахархлын өдөр”-ийн хүрээнд төрт ёсны үнэт өв, үндэсний уламжлал, Эзэн богд Чингис хааны агуу суу алдар, аугаа их түүхэн үйл хэргийг сурвалжлан судлах, алдаршуулан мөнхжүүлэх, сурталчлахад түгээн дэлгэрүүлэх аяны хүрээнд дараах ажлуудыг зохион байгууллаа.

- “Монголын нууц товчоо” сэдвийн дагуу багш ажилчдын дунд “АХА” тэмцээн

- “Эх хэлнийхээ дархлааг бэхжүүлье” сурагчдын дунд илтгэлийн уралдаан, мөн ярих ур чадвараа чадваржуулах сургалт

- Эзэн богд Чингисийн суу алдар, аугаа их түүхэн үйл хэргийг сурталчилсан мэдээлэл бэлтгэж нийт ангиудын хичээлийн эхэнд сонсгох

- Нийт багш ажилчид, суралцагчдын дунд 2022 оны 11 сарын 7-ны өдөр “Эх хэлээ хөгжүүлэхүй, суралцахуй” сургалт лекц зохион байгуулах.Лекцийг Хүний хөгжил манлайллын академи ТББ-ын тэргүүн Б.Эрдэнэнамжилмаа

"Монгол бахархал"-ын өдөрт зориулан нийт суралцагчдын дунд зарлагдсан илтгэлийн уралдааны II шатанд 8 ангийн илтгэл хэлэлцэгдэж, I байранд ХАБ-ын 3 жилийн Мөнхцэцэг, Өлзийхутаг, II байранд ХГД-ны Амгаланзаяа, III байранд цахилгаан 2-р ангийн Эрдэмбилэг, тусгай байранд Авто 1-р ангийн Баяржаргал, Буянжаргал нарын илтгэл шалгарлаа.

Нийт багш ажилчид болон идэвхтэй хамрагдсан суралцагч нартаа ажлын амжилт, хичээл сурлагын өндөр амжилт хүсье.