Suvdaa 2022 оны 08 сарын 03

Туркийн Тика олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 4-н дадлагын газар тохижуулагдлаа.

Туркийн Тика олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 4-н дадлагын газар  тохижуулагдлаа.

Хэнтий аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн Политехник коллеж нь Туркийн Тика олон улсын байгууллагын дэмжлэгтэйгээр 4-н дадлагын газар тохижуулагдах юм. Үүнд: Барилгын мужаан, Барилгын цахилгаан, Авто, Тогооч гэсэн мэргэжлийн ангиуд тоног төхөөрөмжөөр хангагдаж байна.

Эхний ээлжинд Барилгын мужааны тоног төхөөрөмжүүд маань нийлүүлэгдэн ирсэн.

Энэ орчин үеийн тоног төхөөрөмжүүд угсрагдсанаар суралцагчид маань ДСП хавтан, Зиг заг хавтангаар төрөл бүрийн тавилга, эд хогшил хийж сурах боломжтой болж байгаа юм.

Дэмжиж хөрөнгө оруулалт хийж байгаа Туркийн Тика ОУБ-ын хамт олондоо баярлалаа.

Мэргэжилтэй ажилтан ТА

Монголын ИРЭЭДҮЙ