БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Л.ЭНХ-АМГАЛАН ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАВ
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Хэнтий аймагт хүрэлцэн ирж, аймгийн бүх сургуулиудын удирдах ажилтнууд, санхүүгийн ажилтнууд, багш нараас бүрдсэн 300 шахам хүнд боловсролын салбарын төсвийн шинэчлэл, эрх зүйн реформтой холбоотой уулзалт, сургалтыг зохион байгууллаа. Уулзалтын дараа манай сургуулийн үйл ажиллагаатай танилцаж Туркийн Тика олон улсын байгууллагын санхүүжилтаар тоног төхөөрөмжийн дэмжлэг авсан Авто, Барилгын мужааны дадлагын газруудтай танилцаж, шинээр барих шаардлагатай байгаа Оюутны дотуур байрны асуудлаа танилцууллаа. Дараа нь нийт багш, ажилчидтай уулзаж салбарын цаашид хэрэгжүүлж буй бодлогын талаар товч танилцуулж дурсгалын зураг татууллаа. Мөн энэ үеэр БШУЯ-ны Мэргэжлийн боловсрол, сургалтын хэлтсийн дарга Д.Эрдэнэбат багш, ажилчдад мэргэжлийн боловсролын салбарын өөрчлөлт, шинэчлэл, цаашид баримтлах бодлогын талаар мэдээлэл хийж багш, ажиллагсдын сонирхсон асуултанд хариулж ярилцлаа.

