Хэнтий аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн Политехник коллеж нь БШУЯ, Боловсролын ерөнхий газраас өгсөн чиглэлийн дагуу 2022 оны 05-р сарын 05-07-ны өдрүүдэд мэргэжил сурталчлах “НЭЭЛТТЭЙ ХААЛГА"-ны өдөрлөгийг өөрийн сургуулийн гадна талбайд зохион байгууллаа.
Тус өдөрлөгийн зорилго нь сургалтын орчин, дадлагын газрууд, суралцагч, төгсөгчдийн мэргэжлийн ур чадварыг ЕБС-ийн сурагчид, залуучууд, иргэд хөдөлмөрчид, олон нийтэд сурталчлан таниулах, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, бүтээлийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулах, нийгмийн түншлэл, ажил олгогчийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, мэргэжилтэй ажилтны үнэ цэнийг өсгөх, элсэлтийн сурталчилгааг хийхэд оршино.
Тус өдөрлөгийн нээлтийн үйл ажиллагааг 2022 оны 05-р сарын 06-ны өдрийн 12 цагт албан ёсоор хийлээ. Нээлтийн үйл ажиллагаанд Аймгийн Засаг дарга Ц.Чогсомжав, Мэргэжлийн боловсрол, сургалтын орон нутгийн салбар зөвлөлийн дарга гишүүд, төрийн болон мэргэжлийн холбоодын төлөөлөл, ажил олгогч нар, нийт багш, суралцагчид оролцлоо.
Энэ үйл ажиллагааны хүрээнд Хэнтий аймгийн Хэрлэн сумын ЕБ-ын 4 сургуулийн 9, 12-р ангийн нийт 600 гаруй сурагчид, эцэг эх, асран хамгаалагчид 200, иргэд хөдөлмөрчид 100 гаруй хүн оролцлоо.
Өдөрлөгийн үеэр суралцагчид өөрсдийн сурсан мэдсэн зүйлээрээ бүтээлийн үзэсгэлэн, худалдаа гаргаж, ур чадварын болон шоу үзүүлбэр үзүүллээ.
Мэргэжил сурталчлах нээлттэй өдөрлөгийн үеэр Монгол улсын гавьяат багш Л.Эрийнтовч "Мэргэжлийн үнэ цэнэ" сэдвээр ерөнхий боловсролын сургуулийн 9-р ангийн нийт суралцагчдад яриа хийлээ. Монгол улсын гавьяат багш Л.Эрийнтовч танд талархал илэрхийлж ажил,амьдралд нь сайн сайхныг хүсэн ерөөе
Өнөөдрийн энэхүү өдөрлөгийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн хүндэт зочид та бүхэндээ маш их баярлалаа.
МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТАН ТА
МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ