БШУЯ, БЕГазраас санаачлан Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй нийт ПК, МСҮТ-ийн “Нээлттэй хаалга"-ны өдөрлөг” зохион байгуулах чиглэлийн дагуу Хэнтий аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн Политехник коллеж нь 2022 оны 05-р сарын 05, 06, 07-ны өдрүүдэд сургуулийн үйл ажиллагаа, сургалтын бодлого чиглэлийг танилцуулах "НЭЭЛТТЭЙ ХААЛГА"-ны өдөрлөгийг сургууль дээрээ зохион байгуулж байна. Орон нутгийн иргэд, ажил олгогчид, оюутан сурагчид та бүхнийг хүрэлцэн ирж сургалтын орчин, суралцагчдын бүтээлийн үзэсгэлэн , мэргэжлийн үзүүлбэрүүдтэй танилцаж идэвхтэй оролцохыг урьж байна
Энэ үйл ажиллагааны хүрээнд ЕБ сургуулийн суралцагчдад сургуулиа танилцуулах, ажил олгогч болон төгсөгчдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулах, эцэг эх асран хамгаалагчид суралцагчдын хамтарсан нээлттэй өдөрлөг хийх, мэргэжлийн сурталчилгаа, танилцуулга хийх зэрэг үйл ажиллагаа явагдаж байна
Шинэ мянганы үйл хэргийг дархлах шилдэг залуусын эрдмийн гэрэлт өргөө маань бүх цаг үед инновацлаг мэргэжилтэнг тасралтгүй бэлтгэж Монгол улсын хөгжилд хувь нэмэр оруулж байгаа төдийгүй дэлхийд дуурсагдах шилдэг мэргэжилтнийг бэлтгэн гаргах болно.
МЭРГЭЖИЛТЭЙ АЖИЛТАН ТА МОНГОЛЫН ИРЭЭДҮЙ