Хэнтий аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн Политехник коллеж нь Тогтвортой хөгжлийг дэмжигч Олон улсын Эко сургууль хөтөлбөрийн "Алтан гэрэгэ", Ногоон туг хүртсэний "АМЖИЛТЫН БАЯР"-ыг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд “Хоггүй Хэрлэнгийн төлөө хамтдаа” өдөрлөгийг Хэрлэн сумын ЗДТГ, Хэрлэн голын сав газрын захиргаа, ДЗМОУБ-ын "Бор-Өндөр2" ОНХ-тэй хамтран зохион байгууллаа.
Тус үйл ажиллагаанд 14 ангийн 183 суралцагчид, 60 багш ажиллагсад хамрагдан нийт 600 гаруй шуудай хог түүж хамтран ажиллаа.
''Хоггүй хэрлэнгийн төлөө хамтдаа'' өдөрлөгийн дүн
1-р байр 176 оноо Аюулгүй ажиллагааны техникч 3 жил
2-р байр 143,5 оноо Цахилгаан
3-р байр 116 оноо Тогооч
Тусгай байранд 94,5 оноо Хүлэмжийн аж ахуйн фермер зэрэг ангиуд тус тус байр эзэллээ.
Анги хамт олноороо идэвхи санаачлагтай оролцсон суралцагчиддаа баяр хүргэж амжилт хүсэе
Үйл ажиллагааг санхүүжүүлсэн Ерөнхий ивээн тэтгэгч ДЗМОУБ-ын "Бор-Өндөр2" ОНХ, ивээн тэтгэгч Хэрлэн голын сав газрын захиргаа, үйл ажиллагааг дэмжиж ажилласан Хэрлэн сумын ЗДТГ-ынхандаа баярлалаа.
Мэдээллийн ивээн тэтгэгчээр ажилласан Khentii live, Өндөрхаан ТВ мэдээллийн ажилтнууддаа баярлалаа.
Хоггүй ирээдүйн төлөө хамтдаа
Та бид бүгдээрээ хичээвэл чадахгүй зүйл үгүй