2022 Оны 04-р сарын 14 ны өдрийн 07.00 цагт Чингис хотын шинэ хогийн цэг хүртэл 4,2 км өргөн, 4,9 км урт талбайд хийссэн тархсан гялгар уут, хуванцар хог хаягдлыг цэвэрлэх бүх нийтийн их цэвэрлэгээнд Хэнтий аймаг дахь Политехник коллеж оролцлоо. Уг цэвэрлэгээнд Чингис хотын албан байгууллага, аж ахуй нэгжүүд нийт 70 байгууллагын 2000 гаруй албан хаагчид хамрагдлаа.
Их Хотынхоо хоггүй, цэвэр, эрүүл, орчны төлөө хамтдаа аянд Хэнтий аймаг дахь Политехник коллежийн багш, ажилчид 300 гаруй шуудай хог түүж нэгдлээ...