Suvdaa 2022 оны 12 сарын 09

“ӨВӨРБАЙГАЛИЙН ХЯЗГААРЫН ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧИД ЗОЧИЛЛОО.”

“ӨВӨРБАЙГАЛИЙН ХЯЗГААРЫН ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧИД ЗОЧИЛЛОО.”

Хэнтий аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн Политехник коллежид Оросын холбооны улсын Өвөрбайгалийн хязгаарын зочид төлөөлөгчид 2022 оны 12 дугаар сарын 7, 8-ны өдрүүдэд зочиллоо.

Зочид төлөөлөгчдийн бүрэлдэхүүнээр:

1. Өвөрбайгалийн хязгаарын Засгийн газрын орлогч дарга, Төлөөлөгчдийн тэргүүн Цымпилова Татьяна-Владимировна

2. Өвөрбайгалийн хязгаарын Боловсрол шинжлэх ухааны Дэд сайд Егоров Евгений Сергеевич

3. Эрхүүгийн Тээврийн их сургуулийн Чита дахь салбар Өвөрбайгалийн хязгаарын Төмөр замын тээврийн дээд сургуулийн захирал Еременко Александр Алексеевич

4. “Өвөрбайгалийн хязгаарын Улсын Их сургууль”-ийн Хөгжлийн асуудал эрхэлсэн орлогч

5. Жүжигчин “Базар Ринчиногийн нэрэмжит Агийн багшийн коллеж” и.о.ГАПОУ-ын захирал Мункуева Соелма Балдандугаровна

Хэнтий аймгийн боловсролын байгууллагуудад зочилж Өвөрбайгалийн хязгаарт Улсын төсвөөр боловсрол олгох тэтгэлгээр суралцах боломжийн талаар төгсөх ангийн оюутнуудад мэдээлэл өгч уулзалт хийлээ. Дараах Их сургуулиудад тэтгэлгээр суралцах боломжтойг дурьдлаа.

 Чита хотын “Эрхүүгийн Тээврийн их сургууль”

 Эрхүү хотын “Тээврийн их сургууль”

 Өвөрбайгалийн хязгаарын “Төмөр замын Дээд сургууль”

 М.И.Агошковын “Уул уурхайн коллеж”

Өвөрбайгалийн хязгаарын зочид төлөөлөгчдөдөө эрүүл энх саруул сайхныг хүсэн ерөөе.