2 ДАХЬ УДААГИЙН ОЛОН УЛСЫН ЭКО СУРГУУЛЬ НОГООН ТУГИЙН БОЛЗОЛОО ХАНГАВ
Хэнтий аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн Политехник коллеж нь Дэлхийн байгаль орчны боловсролын сан (FEE)-гийн гишүүн, үндэсний оператор "Байгаль орчны мэдээлэл сургалтын төв" НҮТББ-аар дамжуулан хэрэгжүүлж буй Олон улсын Эко Сургууль хөтөлбөрийн хүрээнд:
1. Монгол Улсын “Алсын хараа-2050”
2. “Засгийн Газар”-ын ногоон хөгжлийн бодлогыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө-2030“-ний 5.1.4, 5.2 дахь заалтууд
3. “Тогтвортой хөгжлийн боловсрол үндэсний хөтөлбөр” 2022 он бодлогын баримт бичгүүдийн хэрэгжилтийг хангах, Байгаль орчны удирдлагын ISO140001 стандарт зэрэг эрх зүйн баримт бичгүүдийн хэрэгжилтийг дэмжихэд энэхүү хөтөлбөрт хамрагдан тасралтгүй үйл ажиллагаа зохион байгуулан:
2019 онд “ХҮРЭЛ ГЭРЭГЭ”
2020 онд “МӨНГӨН ГЭРЭГЭ”
2021 онд “АЛТАН ГЭРЭГЭ”, “НОГООН ТУГ”-аа амжилттай авч байсан бол...
2022 онд дахин амжилтаа бататган 2 дахь удаагаа “НОГООН ТУГ”-ын болзлыг хангаад байна.
Манай сургууль нь Олон улсын Эко сургууль хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж байгаа Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын анхны сургууль юм.
Эко сургууль хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд амжилттай зохион байгуулж байгаа С.Золжаргал ахлагчтай сургуулийн "Эко зөвлөл", идэвхийлэн дэмжиж ажилладаг нийт багш ажилчид, оюутнууддаа талархал илэрхийлж ажил хөдөлмөр, сурах их үйлсэд нь арвин их амжилтыг хүсэн ерөөе.
Биднийг дэмжин ажилладаг БОМСТ-ийн хамт олондоо баярлаж талархсанаа илэрхийлж ажлын өндөр амжилт хүсье.
Эрүүл_аюулгүй_Ногоон_дэлхийн_төлөө_хамтдаа
