Хэнтий аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн Политехник коллежид 2022 оны 12 дугаар сарын 8,9-ны өдрүүдэд Хэнтий аймагт зохион байгуулагдах “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй ажиллах арга зүй” сургалтын удирдамжийн дагуу мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагууд хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд мэргэжлийн боловсролд хамрагдах бололцоог олгох хэрэгцээ шаардлагатай байгаа учир энэ чиглэлээр хэрэгжүүлэх ажлын хүрээнд Сэргээн засалт, Сургалт, Үйлдвэрлэлийн төвийн Мэргэжлийн боловсрол, Ур чадвар олгох Сургууль, “Хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй ажиллах арга зүй” сэдвийн хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй ажилладаг багш, ажилтан, албан хаагчдад арга зүйн зөвлөгөө мэдээлэл өгч, мөн дохионы хэлний анхан шатны сургалтыг зохион байгуулж ажиллалаа.
Сургалтын гол нь зорилго нь Хөгжлийн бэрхшээлтэй залуусыг мэргэжлийн боловсрол эзэмших, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, бусдын адил нийгэмд эрх тэгш оролцох, тэдний мэдлэг ур чадварыг олон нийтэд таниулах, хөгжүүлэх, боловсролын үйлчилгээний хүртээмж ба харилцаа хандлагыг сайжруулахад чиглэсэн.
Сургалтын хүлээгдэж буй үр дүн нь:
Багш ажилтнууд хөгжлийн бэрхшээлтэй суралцагчтай ажиллах арга зүйг эзэмших
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар төрөөс авч хэрэгжүүлж буй бодлого болон хууль эрх зүйн мэдлэг, ойлголт хандлагыг нэмэгдүүлэх
Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бие даан хүртээмжтэй нийгмийн харилцаанд оролцох боломжийг нэмэгдүүлэх юм.
Сургалтад идэвхтэй хамрагдсан нийт боловсролын байгууллагын багш, албан хаагч нартаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
Дэлхийн Зөн Монгол / World Vision Mongolia
Хэнтий аймгийн Боловсрол, шинжлэх ухааны газар