Хэнтий аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн Политехник коллежид 2023 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр УИХ-ын Ц.Идэрбат гишүүн багш ажилчидтай уулзалт хийлээ.Уулзалтаар 2022 оны намрын чуулганаар батлагдсан болон нэмэлт өөрчлөлт орсон хууль, Засгийн газрын онцлог ажил, орон нутгийн төсөвтэй холбоотой мэдээлэл хийж багш ажилчдын дэвшүүлсэн саналыг сонсож, мөн тавьсан асуултуудад хариулан мэдээлэл хүргэж ажиллалаа.
Уулзалтаар дараах саналуудыг багш, ажилчид дэвшүүллээ:
1. Тухайлбал хичээл үйлдвэрлэлийн зардал 2022 онд 60 сая төгрөг батлагдаж байсан бол 2023 онд 28 сая төгрөг баталсан. Тэгэхээр 24 мэргэжлийн ангид тус бүр 1-1,2 сая төгрөг хуваарилагдаж байна.
2. Гагнуурын ангийн 35 оюутан нэг электродыг бүтэн жил ашиглах болоод байгаа тухай мэдээлж, мэргэжлийн ангийн хүүхдүүдийн дадлагын орлогыг хичээл үйлдвэрлэлийн зардалд зарцуулах эрх зүйн орчин шаардлагатай байгааг уламжлав.
3. Мэргэжлийн ангийн багш нар, Ерөнхий боловсролын багш нарын цалин хоёр шатлалтай, зөрүүтэй цалин авдаг.
4. Мужааны ангийн оюутнууд орлого олох орчин нөхцөл бий. Орон нутгаас зохицуулалт хэрэгтэй байна.
5. Боловсролын салбарын дотоод хяналтад анхаарах, ипотекийн зээлд хамрагдахад өр орлогын харьцаа нь 45%-аас хэтрэх тохиолдолд нэмэлт зээл авах боломжгүйгээр бариулдаг. Үүнийг 55%-аар тооцох зохицуулалт гэх мэт хэд хэдэн санал хэллээ.
Цагаанхүүгийн Идэрбат гишүүндээ цаашдынх нь ажил үйлсэд өндөр амжилт хүсье.