#ОЛОН_УЛСЫН_ЭКО_СУРГУУЛЬ_ХӨТӨЛБӨРИЙН_НОГООН_ТУГ_АЛТАН_ГЭРЭГЭ
Өнөөдөр буюу 2023.02.02-ны өдөр "ОУ-ын Эко сургууль, цэцэрлэг хөтөлбөр"-ийн VII чуулганд оролцож өмнөх жилийн амжилтаа бататган 2 дахь удаагаа "НОГООН ТУГ, АЛТАН ГЭРЭГЭ" өргөмжлөлөө хамт олноо төлөөлөн БИДЭН 3 гардаж авлаа.
"Эко сургууль" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр эдийн засгийн тодорхой хэмжээний хэмнэлтийг бий болгож, эрүүл аюулгүй ногоон, тохилог орчинд ажиллаж, амьдрах дадал хэвшилд суралцаж, экологийн боловсролыг олж авч байгаа юм.
Манай сургууль нь МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛЫН САЛБАРААС энэ хөтөлбөрт хамрагдсан АНХНЫ сургууль юм.
Идэвх санаачлагатай ажилладаг сургуулийн "Эко зөвлөл"-дөө, хамтран ажилладаг хамт олондоо талархал илэрхийлье.
Хөтөлбөрийг хэрэгжүүлэгч БОМСТ-ийн хамт олондоо ажлын өндөр амжилт хүсье.