Suvdaa 2023 оны 02 сарын 08

“ЭРҮҮЛ АГААР- ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН”

“ЭРҮҮЛ АГААР- ИДЭВХТЭЙ ХӨДӨЛГӨӨН”

“Эрүүл агаар- Идэвхтэй хөдөлгөөн” арга хэмжээ 2023 оны 02 дугаар сарын 04-ны өдөр зохион байгуулагдлаа.

Залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлж, оролцоог дэмжих, нийтийн биеийн тамир, нийгмийн эрүүл мэндийг хөгжүүлэх, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх, байгаль орчноо танин мэдэх, хайрлан хамгаалах, спорт хамтлагийн үйл ажиллагааг эрчимжүүлэх зорилгын хүрээнд арга хэмжээнд оролцогчид үндэсний хувцасаараа гоёж төрийн болон хувийн хэвшлийн 26 баг спортын 3 төрлөөр авхаалж самбаагаа дайчлан идэвх санаачилгатай оролцож Хэнтий аймгийн Политехник коллежийн залуус тусгай байранд шалгарлаа.

Нийт оролцсон тамирчдадаа эрүүл энхийг хүсье.