Хэнтий аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн Политехник коллежид 2023 оны 02 сарын 08-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Боловсролын ерөнхий газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар хамтран "Анзаар" арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулж байгаатай холбогдуулан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилд өсвөр насны хүүхэд, залуучуудыг холбогдохоос урьдчилан сэргийлж, иргэд олон нийтийн эрхзүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор "Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, өсвөр насны хүүхэд залуучуудыг хорт зуршлаас ангид байлгах" сэдвээр сургалт, мэдээллийн ажил зохион байгууллаа.