Тэнхимийн Мэргэжил сурталчлах өдөрлөгийн хүрээнд Б.Энх-Оюун багштай тогооч 1-р ангийн сурагчид "Ур чадвар"-ын уралдаан зохион байгууллаа.Уралдаанд 23 сурагч оролцож 1-6 байранд орсон сурагчдыг "ӨРГӨМЖЛӨЛ" зүүн бүсийн аварга тогооч шалгаруулах тэмцээний оюутан сурагч төрлөөр оролцох "Эрхийн бичиг"-ээр шагналаа.Үүнд:
1-р байр Цэрэнтөгөлдөр
2-р байр Үүрийнцолмон
3-р байр Намуунзул
4-р байр Золзаяа
Тусгай байранд Мөнх-Эрдэнэ, Батням
нар тус тус шалгарлаа. Тогооч 1-р ангийн сурагчид тэмцээнээр үндсэн хоолыг олон төрөл дээр хийж өрсөлдөөнтэй ур ухаан авьяас чадвараа харуулсан өдөрлөг боллоо.Тогоочийн ангийн сурагчдадаа сурлагын өндөр амжилтыг хүсэн ерөөе.
Ур чадварын уралдааныг амжилттай зохион байгуулсан Б.Энх-Оюун багшдаа ажлын амжилт хүсэж талархал илэрхийлье.







