Хэнтий аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн Политехник коллеж нь суралцагчдыг мэргэжилдээ дур сонирхолтой болоход нөлөөлөх ажлын хүрээнд элсэн орж ирсэн суралцагчдад мэргэжлээрээ бахархах, мэргэжилдээ хайртай байх, төгсөөд мэргэжлээрээ ажиллах хүсэл эрмэлзлэлийг бий болгоход нөлөөлж байгаа хүчин зүйлсүүдийг илрүүлж түүнийг шийдвэрлэх арга замыг эрэлхийлэн багш нарын бүтээлч, судлаач, шинийг санаачлах байдлыг хөгжүүлэх зорилгоор “БАГШ НАРЫН ИЛТГЭЛ”-ийн уралдаан амжилттай явагдлаа.Мэргэжил арга зүйн зөвлөлийн багш нараас бусад бүх багш нар бие даан оролцсон юм.Уралдааны дүнгээр:
1. М.Оюунтуяа / Мэдээлэл зүйн багш / "Суралцагчдыг мэргэжилдээ дур сонирхолтой болоход нөлөөлөх хүчин зүйл"
2. Б.Сувд-Эрдэнэ / Хэвлэл график дизайн / “ Мэдээллийн технологи миний амьдралд”
3. Ц.Алтанзул / Хангамжийн нярав / " Суралцагчийг мэргэжилдээ дур сонирхолтой болж төлөвшихөд багшийн арга зүй болон аж ахуйн нэгжийн үр нөлөө"
4. Д.Батхуяг / Барилгын өргөгч угсрагчийн мэргэжлийн багш /
5. Г.Энхцолмон / Математикийн багш /
Сайн багшийн гар дээр маргаашийн нар мандана.Та нартаа ажлын өндөр амжилт хүсье.













