Тендерийн Зарлал
2023.03.17
“Худалдан авах ажиллагааны цахим систем /www.tender.gov.mn/-нд техникийн гэмтэл гарч, 2023.03.16-ны өдрийн 13-н цагаас хойш гэнэтийн засвар, үйлчилгээ хийгдэж байгаа тул Сангийн сайдын 2019 ны 255 дугаар тушаалаар батлагдсан. “Худалдан авах ажиллагааны цахим системээр тендер шалгаруулалт зохион байгуулах, холбогдох мэдээллийг зарлан мэдээллэх журмын 10.2-д 10.1-д зааснаар цахим систем ажиллах боломжгүй болсон тохиолдолд мэргэжлийн байгууллага энэ тухай захиалагчид нэн даруй мэдэгдэж, захиалагч тендерийн нээлтийг тодорхой хугацаагаар хойшлуулж, нийтэд энэ тухай цахим системээр дамжуулах боломжгүй бол харилцаа холбооны бусад хэрэгсэлээр нэгэн зэрэг мэдээллэнэ” гэж заасны дагуу Политехник коллеж ХЭАПК/202301003 дугаартай Дотуур байрны хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэлтийг сонгон шалгаруулах тендер нь цахим систем гэмтсэн байгаагаас үүдэн өнөөдөр нээгдэх боломжгүй болсон тул тодорхойгүй хугацаагаар хойшлогдож байгааг мэдэгдье. Тендер хүлээж авах болон нээх хугацааг тухай мэдэгдэх болно.
Хэнтий аймаг Политехник коллежийн захирал
Холбогдох утас:70563012, 99562110