Хэнтий аймаг дахь Магадлан итгэмжлэгдсэн Политехник коллежийн мэргэжил сурталчлах өдөрлөгийн хүрээнд хоол үйлдвэрлэл үйлчилгээний техник технологчийн ангийн сурагчид Хэнтий аймгийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсийн дэргэдэх Ахмадын сувилалд эмчлэн сувилуулж байгаа ахмадууддаа өдрийн хоол цайг нь хийж өгөхийн зэрэгцээ хоолонд орсон хүнсний материалын шимт бодис, илчлэг чанарын талаар мөн сурч байгаа мэргэжлийнхээ товч танилцуулгыг хийлээ.
Цаашдынх нь суралцах үйлс болон ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсэн ерөөе.



