“ОЮУТАН ЦЭРЭГ-2023”ХӨТӨЛБӨРТ
ХЭНТИЙ АЙМАГ ДАХЬ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖИЙН 10 СУРАЛЦАГЧ ХАМРАГДАЖ БАЙНА
Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулан цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлэх, эх орноо батлан хамгаалах, төрийн алба хаших, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлж, улс орныг батлан хамгаалах чадавхийг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг хангах зорилгоор Монгол улсынн хэмжээнд “ОЮУТАН ЦЭРЭГ” хөтөлбөр хэрэгждэг билээ. Энэхүү хөтөлбөрт Хэнтий аймаг дахь Политехник коллежийн сурагчид хамрагдаж эх орноо батлан хамгаалах нэр төртэй бөгөөд хариуцлагатай үүргийг хүлээж байгаа юм. Тэгвэл өнөөдөр эдгээр сурагчдад цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах үйл ажиллагаа Политехник коллеж дээр амжилттай зохион байгуулагдлаа.
Нээлтийн үйл ажиллагаанд Хэнтий аймгийн Засаг дарга бөгөөд Батлан хамгаалах газрын дарга ноён Цэнджавын Чогсомжав, АЗДТГ-ын Цэргийн штабын дарга Хурандаа Н.Хүрлээ, Хэнтий аймаг дахь Политехник коллежийн захиралын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Бухаагийн Болд-Эрдэнэ, Монгол цэргийн нэгдсэн нэгдсэн холбооны Хэнтий аймаг дахь салбар зөвлөлийн нарийн бичгийн дарга бэлтгэл дэд хурандаа Батсайхан нар оролцлоо.
Эдгээр сурагчид маань эрүүл мэнд, бие бялдарын шалгалтад тэнцсэн сурагчид бөгөөд хөтөлбөрийн хугацаанд “Цэргийн ерөнхий бэлтгэл”,“Цэргийн мэргэжлийн бэлтгэл”-үүдэд хамрагдаж цэргийн алба хаах юм.
Энэхүү нэр төртэй үүргийг хүлээсэн сурагчдадаа болон сургагч багш нар, цэргийн штабын хамт олонд хөтөлбөрөө амжилттай хэрэгжүүлхийг хүсэн ерөөе.
Монгол цэргийн яруу алдар үүрд мандан бадарч
Эх орон минь амар амгалан байх болтугай!!!

.jpg)

.jpg)

