Suvdaa 2023 оны 04 сарын 16

МБС-ЫН УЛСЫН АВАРГААС ВОЛЕЙБОЛЫН ТӨРӨЛД ХЭНТИЙ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

МБС-ЫН УЛСЫН АВАРГААС ВОЛЕЙБОЛЫН ТӨРӨЛД ХЭНТИЙ ПОЛИТЕХНИК КОЛЛЕЖ МӨНГӨН МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ

МБС-ын Улсын аваргаас Волейболын төрөлд #Хэнтий_Политехник_коллеж МӨНГӨН медаль хүртлээ

Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтнуудын дунд зохиогдсон “Мэргэжлийн боловсрол -Миний сонголт” спортын бага наадам Говьсүмбэр аймагт энэ сарын 14-өөс 16-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдлаа.

Тус тэмцээн нь 3*3 Сагс, Ширээний теннис, Волейбол зэрэг төрлүүдээр зохиогдож Хэнтий аймаг дахь Политехник коллежийн баг тамирчид хүчтэй өрсөлдөгч байж Волейболын төрөлд Мөнгөн медаль хүртлээ.

Ийнхүү жил бүр зохион байгуулагддаг тус тэмцээний хошой мөнгөн медальтай баг тамирчид болж байгаа юм.

2024 онд 100 жилийн түүхтэй Дорнод аймаг дахь Политехник коллежийн хамт олон тэмцээн зохион байгуулах эрхийг авлаа. Мэргэжлийн боловсролын салбарын нийт журмын нөхдөдөө Ажлын Амжилт хүсье