"АЛТАН ХОНХ" тэмцээнд "Хэвлэлийн график, дизайн мэргэжил"-ийн ангийн суралцагч Э.Жаргалмаа түрүүллээ
Политехник коллеж нь 4-р сарыг "Хөдөлмөрийн аюулгүй байдал, Эрүүл ахуйн сар" болгон зарлаж ХАБЭА-тай холбоотой арга хэмжээ, сургалт, сурталчилгааны ажлуудыг зохион байгуулж байна.
Дээрх аяны хүрээнд сургуулийн сурагчдын дунд зохион байгуулсан асуулт хариултын "АЛТАН ХОНХ" хөгжөөнт тэмцээнд дараах сурагчид амжилттай оролцлоо.
1-р байр -Хэвлэлийн график дизайн мэргэжлийн ангийн суралцагч Э.Жаргалмаа
2-р байр -Цахилгаанчин мэргэжлийн ангийн суралцагч Т.Эрдэнэ-Очир
3-р байр -Цахилгаанчин мэргэжлийн ангийн суралцагч Г.Төгөлдөр нар шалгарлаа.
Сурагчдадаа сурлагын өндөр амжилт хүсье.


