“ENGLISH READING TEACHERS -2023’’ хөтөлбөрт Политехник коллежийн багш нар амжилттай хамрагдлаа
Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг боловсролын ерөнхий газар, Боловсролын хүрээлэн, “LINGORS” сургалтын төвөөс хамтран боловсролын салбарт ажиллагсдын англи хэлний мэдлэгийг дээшлүүлэх зорилгоор “ENGLISH READING TEACHERS -2023’’ хөтөлбөрт хэрэгжүүлж байгаа билээ.
Тус хөтөлбөр 2023 оны 02 сарын 28-ны өдрөөс 04-р сарын 12-ны өдөр хүртэл явагдсан бөгөөд Хэнтий аймгаас 272 багш ажилтан бүртгүүлснээс хөтөлбөрийн 3-р шатанд 41 хүн үлдсэнээс Политехник коллежийн Нийгмийн ухааны багш Б. Энхтуяа, Хувь хүний санхүү, бизнес эрхлэлтийн багш Я. Отгонханд, Англи хэлний багш Ө. Отгонтуяа, Монгол хэл, уран зохиолын багш Б. Мөнхзул, Хими биологийн багш Ч. Сурмаажав нар багтаж амжилттай хөтөлбөрөө дүүргэлээ.
Хөтөлбөрийн 3-р шатыг оюун ухаан, цаг заваа зарцуулан амжилттай дүүргэсэн сургуулийнхаа шилдэг багш нартаа халуун баяр хүргэе.
“ОЮУНЫ МЭЛМИЙ ТАНЬ ҮРГЭЛЖ ГИЙЖ БАЙХ БОЛТУГАЙ”


